Battsetseglen - Ardiin gurvan duu | Батцэцэглэн - Ардын гурван дуу

1,025,451
10
Published 2023-08-13
Battsetseglen - Ardiin gurvan duu | Батцэцэглэн - Ардын гурван дуу

Монгол ардын дуу "Хүүхэн нан-аа"
Манхны тоосыг татуулаад байдаг нь хө
Магнай халзангийн минь дөрвөн туурай ха
Мануусын сэтгэлийг хөдөлгөөд байдаг нь хө
Манай Нан-аагий минь хоёр нүдээ хө

Монгол ардын дуу "Ганган хул"
Ганган хулыгаа унаж ээ явлаа хө хө
Гандангийнхаа үүдээр галигуулж явлаа хө хө
Галсан зангийнхаа нэрэн дээр ээ хө хө
Гарныхаа бөгжөөр дэнчин тавилаа хө хө

Гандангийнхаа үүдээр галигуулж явлаа хө хө
Гарныхаа бөгжөөр дэнчин тавилаа хө хө

Монгол ардын дуу "Буурал морь"
Буурал морийг уная аа гэвэл
Будааруулаад гарна аа хө
Буурал халзан галууны дэгдээхэй
Шумбалзуулаад ирнэ ээ хө
Буянтай төрсөн амраг түүндээ
Бодсоныгоо хэлбэл дээ хө
Борооны ус шиг мэлтэлзүүлээд
Уйлаад сууна аа хө
Саарал морийг уная гэвэл
Садааруулаад гарна аа хө
Саарал халзан галууны дэгдээхэй
Шумбалзуулаад ирнэ ээ хө
Сайхан төрсөн амраг чамдаа
Санасаныгаа хэлбэл дээ хө
Санаашран суугаад ганьхарна гэдэг нь
Янагийн маань сэтгэл ээ хө

#Battsetseglen #ArdiinGurvanDuu #АрдынГурванДуу #Батцэцэглэн

All Comments (21)
  • @AyanaaMyagmar
    Уран бүтээлд нь амжилт хүсье! Монгол цагаан гэр асаж унтарч байгаа нь бүүр гоё болгосон байна . ❤️
  • @Narantsetseg-um6om
    Морь гайхалтай унах юмаа. Монгол гэрээ өвөрмөц шийдлээр гэрэлтүүлжээ. Уран бүтээлийн амжилт хүсье.
  • @user-ik9ek2li9y
    Моринд эрэмгий Монгол бүсгүй чамайг биширье. Уран бүтээлийн өндөр амжилт хүсье
  • @khosoo_halo
    Одоо л нэг хөгжиж эхэлж байнуудаа. Шилжилтүүдээ илүү гоё хийгээрэй. Маш их таалагдлаа. Амжилт
  • @Monster.Black919
    Үндэсний өв соёлоо тээн хөгжүүлэгч 🔥
  • @KaKa-pf2mp
    Morin deer dawhij bgaag n harahaar shar us bsoos biy zars hiih ym❣️
  • @lhvagaerdene537
    Уран бүтээлийн өндрөөс өндөр амжилтыг хүсье ээ.
  • Сайхан бүсгүй, сайхан дуучин, хөдөлмөрч хүн юм даа. Гоё уран бүтээл болжээ. Баярлалаа. 😍😍😍
  • @bayanmunkh1987
    Дууныхаа нэрийг эхэнд нь англиар тавиад ард нь нэрээ англиар бичвэл үзэлтийн тоо ихсэх байх даа. Түүнээс ч чанар дүрс найруулга энэ тэр ярих юм алга өө
  • Сайхан уран бүтээл болжээ Амжилт хүсье :yt: Mongolia Best Lyrics
  • Сайхан уран бүтээл болжээ. Үнэхээр таалагдлаа. Орчин үеийн хэв маягт оруулсан нь
  • @tsogtbaatar.e2750
    WOW. Ямар гоё клип үзчивээ. Биений үс арзайж огшлоо. Дуу, бүжиг, монгол гэр, морь унаж буй мөч гайхалтай нүд баясгалаа. Уран бүтээлийн амжилт хүсье
  • @0415T
    Gangan hul bol gaihaltai saikhan orj irj bainaa❤❤
  • @user-vt7br5jp6s
    ямар гоё клип вэ гоё дуучин шүү уран бүтээлийн амжилт хүсэе